Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Үхань хотод анх бүртгэгдэж дэлхий нийтийг айдаст автуулаад буй Коронавирус нь өчигдрийн байдлаар хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг нь нэгэнт тодорхой боллоо.
Өвчний голомт болох БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотод Монголын 250 орчим оюутан сурдаг ажээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаар "Үханьд сурдаг 200 гаруй оюутны ихэнх нь Хятадын цагаан сар болж байгаа тул амралтаараа Монголдоо буцаж ирсэн. Тэдгээр оюутнуудад хяналт, шалгалт тавьж, тандалт судалгаанд хамруулж байна" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Буянт-Ухаа буюу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Энэтхэг, Хонконг улсаас ирсэн халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэй сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлаж, онош тодруулснаар коронавирусийн халдваргүй гэдгийг нь тогтоосон" гэх мэдээлэл өгсөн юм.
Хятадаас Монгол руу Буянт-Ухаагийн хилийн боомтоор өдөртөө 300-400, Замын-Үүдийн боомтоор 250-350 хүн зорчиж ирдэг гэсэн тоон мэдээлэл байна.
Замын-Үүдэд термокамер ажиллуулж, Монгол руу ирж байгаа бүх зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүц чи өөрөө зайл бөгс минь
Тэнд үхсэнээ хийж байдаг хогнууд вэ, Монголд битгий ирээрэй , та нарын хэрэг байхгүй