ЭМЯ: Гадил жимс H7N9 вирус тараасан гэдэг нь ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЭМЯ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МГЛ(122.201.23.75) 2020 оны 01 сарын 23

Хммм манай эрүүл мэндийн яам бүтэлгүй юмаа. мэдээний сувгууд нь өөрсдөө л хятдын мэдээг олж байна. Гэтэл манай дампуу эрүүл мэндийн яам ганц мэдэгдэл хийсэн болоод л өнгөрсөн дөө.

0  |  0
Top