Өнөөдөр /2020.01.23/ Замын-Үүдийн боомтод коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай бид мэдээлсэн.
Дөнгөж сая энэ талаар болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж, хил нэвтэрсэн ээж, охин хоёрыг Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Зургаан настай хүүхэд халуунтай байсан тул шинжилгээ, үнэлгээ хийж байна. Хилийн хяналтыг сайржуулсан, холбогдох арга хэмжээг авч байна. Шинжилгээний сорьцийн хариу маргааш гарна. Ээж, охин хоёр Өвөр Монголын иргэн учраас хил хаахаас өмнө буцна. Халуурсан болон өвчин гарсан орноос зорчиж ирсэн хүмүүсийн халууныг үзэж байгаа. Сэжигтэй шинж тэмдэггүй хүмүүсийг хил нэвтрүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )