Өнөөдөр /2020.01.23/ Замын-Үүдийн боомтод коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай бид мэдээлсэн.
Эрүүл мэндийн яамнаас энэ талаар шуурхай мэдээлэл хийлээ. (2020.01.23, 14:00)
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл
-Замын-Үүд боомтоор хил нэвтэрч орж ирсэн иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан эсэх нь тогтоогдоогүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуурсан байдалтай Өвөр Монголын хоёр иргэн хил нэвтэрсэн.
Ээжийг хүүхдийн хамт тусгаарлан, шинжилгээний хариуг хүлээж байна.
Шинжилгээний сорьцын хариу маргааш /2020.01.24/ гарна.
Шинжилгээний хариу сөрөг гарвал зүгээр. Эерэг гарвал дараагийн арга хэмжээг авна.
Улирлын томуугийн дэгдэлт идэвхжиж байгаа учраас гадагшаа явсан, вирусийн голомттой газар руу зорчсон иргэд заавал шинжилгээ хийлгэхийг анхааруулж байна. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирустай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл ( 0 )