Ээж, охин хоёртой автобусанд хамт ирсэн 15 иргэнийг тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

БНХАУ-д анх бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтод бүртгэгдсэн талаар Zindaa.mn нь мэдээлсэн.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Эрээн - Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан зургаан настай хүүхдээс эхлээд сэжигтэй шинж тэмдэг анзаарагджээ.

Энэ талаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгтэй холбогдож, мэдээлэл авлаа.

Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг “Ээжтэйгээ явсан зургаан настай хүүхэд халуурсан байна. Яг коронавирусийн халдвар эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа. Ханиад байхыг ч үгүйсгэхгүй. Хүүхдийн биеийн байдлыг үзэж, шинжилгээнд өгөөд байна. Автобусанд нийт 17 хүн зорчиж явсан. Тэднийг мөн тусгаарлаж, шинжилгээний хариу гартал өөр тийш явахыг хориглосон. Зургаан настай хүүхэд нь БНХАУ-ын Өвөр Монголын иргэн. Хүүхдийг ээжтэй нь хамт байлгаж байгаа” гэлээ.

Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор ЭМЯ өнөөдөр шуурхай хурал зарлаж, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top