БНХАУ-ын Манжуур хотод коронавирусын хоёр тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс коронавирусын өвчлөлтэй холбогдуулж Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.01.23/ хуралдлаа.
Дорнод аймгийн хувьд БНХАУ-тай Хавирга-Ар хашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Рашаан гэсэн гурван боомтоор хиллэдэг учраас эрсдэлтэй бүсийн аймгуудын нэгт орж байгаа юм.
Онцгой комиссын хурлаар мэргэжлийн байгууллагууд хилийн боомтууд дээр хяналт, шалгалтаа чангатгаж, БНХАУ руу зорчиж, эсвэл тэндээс ирж байгаа иргэдээс энэ өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг нарийн шалган, нэвтрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр хэмжээнд авч ажиллахаар болж, зарим мэдээлэлтэй холбогдуулж Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн онцгой комиссоос онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ руу аялах зугаалах болон бусад ажлаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хил хаах тохиолдол ховор ч бүх нийтийг хамарсан аюулт өвчлөлийн тохиолдолд хаадаг.
Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ, Япон, Тайван зэрэг Азийн орнууд болон Хятадын томоохон хотууд АНУ, Филиппин, Нигер зэрэг орнуудад бүртгэгдсэн корона вирусээр дэлхий нийтэд 450 орчим хүн халдварлаж, есөн хүн нас бараад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Haaj bolohgui ymuu boomtoo