Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өнөөдөр /2020.01.23/ орж ирсэн БНХАУ-ын Өвөр Монголын иргэн коронавирусээр халдварласан байж болзошгүй тохиолдол илэрсэн.
Эрээн - Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан зургаан настай охины бие халуурч, шинэ төрлийн вирус байж болзошгүй нөхцөл илэрсэн тул ээжийнх нь хамт тусгаарлаад байсан юм. Тэгвэл ээж, охин хоёрыг нутаг буцаасан байна.
Энэ талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Р.Болдбаатараас тодруулахад “Шинэ төрлийн вирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн охиныг ээжийнх нь хамт нутаг буцааж байна” гэлээ.
Ээж, охины хамт ирсэн автобусанд нийт 17 иргэн зорчиж явсан бөгөөд тэднийг бүгдийг Замын-Үүдэд тусгаарлаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Avtobusand ywj bsan humuusiig yaasan ym boloo.adilkhan tusgaarlah heregtei ym bshu.\n