Замын-Үүдийн Онцгой комисс хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор өнөөдөр /2020.01.23/ орж ирсэн БНХАУ-ын Өвөрмонголын иргэн коронавирусээр халдварласан байж болзошгүй тохиолдол илэрсэн. Зургаан настай охиныг ээжийнх нь хамт нутаг буцаагаад байна.

БНХАУ-д коронавирусээр 600 гаруй хүн халдварлаж, манай улсад нэвтрэх өндөр эрсдэлтэй байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комисс цаашид авах арга хэмжээний талаар одоо хуралдаж байна.

Мөн УБТЗ-ын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.70.36.122)  2025 оны 03 сарын 13

Намжитал хилээ хаасан нь зөв байхаа

1  |  0
Top