Д.Сарангэрэл: Сургууль, цэцэрлэгийг хаах тухай шийд гараагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

БНХАУ-д эрчимтэй дэгдэж буй коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд Монгол Улс хилээ хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэрэгтэй гэсэн байр суурийг иргэд илэрхийлж буй.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн байр суурийг сонирхлоо. Тэрбээр "Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй. Хил хаах, сургуул болон цэцэрлэгийг хаах тухай асуудал дээр тухайлсан шийд гараагүй. Гэхдээ Монгол Улсад коронавирусийн халдвар орж ирэхгүй гэх баталгаа байхгүй тул иргэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг сайн дагаж мөрдөх хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үударга(66.181.189.30) 2020 оны 01 сарын 24

Шийдээ гаргаач ээ. Ханиад томуугаар өвчилсэн хүүхэд хүмүүсээ дийлэхгүй байж:, энэ айхтар үхлийн халдварт вирусын тархмал үед ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дор бөөгнөрүүлэхээ зогсоомоор байна. Уршиг дагаварыг нь тооцооч. Сайд аа. Амар тайван ажил үүргээ ч гүйцэтгэж чадахаа байлаа.

0  |  0
Top