ОХУ-ын Алтайн БНУ –ын Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд БНХАУ-д коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хил дээр эрүүл мэндийн шалгалт хийж эхэллээ.
Тус БНУ-ын хилийн Ташаант боомтод Монголоос орж ирж байгаа иргэдийг эмчийн үзлэгт хамруулж, халууныг хэмжин, халдвар өвчинтэй эсэхийг шалгаж байна. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байгаа гэнэ.
Коронавирусийн (2019-nCoV) халдвараар одоогийн байдлаар 26 хүн амиа алдаж, 894 хүн халдвар аваад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )