Шинэ төрлийн коронавирусийн халдвар олон оронд тархаж буйтай холбоотойгоор түүнээс сэргийлэх авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийе. Дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдрийн байдлаар 4474 хүрч, 106 хүн нас бараад байна. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан байна. Харин Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуу өвчний А хүрээний вирус илэрсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Өмнөговь, Хэнтий, Булган аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байна.
Монгол Улс нь БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. БНХАУ-ын зүгээс иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа. Оношлуур өчигдөр ирсэн ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид ашиглаж эхэлсэн" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. БНХАУ-д уламжлалт сар шинийн баяр болсонтой холбоотойгоор хилийн хязгаарлалт хийсэн хугацаа дуусаж, хилээр орж ирэх хүний тоо нэмэгдсэн байна. Тиймээс хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аюулгүй байдлыг хангаж байгаа. Сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай тусгаарлах өрөөг ч бэлдээд байна.
Сэжигтэй тохиолдол гэдэг нь халдвар авсан хүнтэй ойр байсан, үйлчилсэн ч юм уу хүнийг хэлнэ. Өвчний шинж тэмдэг илрэхээс 14 хоногийн өмнө голомт бүхий газраар аялсан эсэх асуумж авч байна. Хоёрдугаарт, өвчилсөн байж болзошгүй хүнд үйлчилсэн, ойр байсан эсэх нь хамгийн чухал юм. Тэгэхээр БНХАУ-ын олон хотуудад энэ халдвар гарсан учраас тус улсаас ирж буй иргэдийг хилийн нэвтрэх цэг дээр шалгаж, амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл тусгаарлаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
худлаа ярих хүмүүс их байдаг юм шигээ тэгэхээр тэр асуумжинд үнэнгээсээ хариулж ѳѳрийгѳѳ ѳвчнѳѳс хурдан авруулах цаашлаад хайртай дотны хүмүүсээ аймшигт ѳвчтѳнѳѳс сэргийлэх ухаантан эр зоригтон хэд байх бол
худлаа ярих хүмүүс их байдаг юм шигээ тэгэхээр тэр асуумжинд үнэнгээсээ хариулж ѳѳрийгѳѳ ѳвчнѳѳс хурдан авруулах цаашлаад хайртай дотны хүмүүсээ аймшигт ѳвчтѳнѳѳс сэргийлэх ухаантан эр зоригтон хэд байх бол
Өвгөдийн бошго Удахгүй хоол н байвч идэх хүнгүй хувцас н байвч өмсөх хүнгүй орон гэр н байв ч амьдрах хүнгүй алт мөнгө н байвч эдлэж хэрэглэх хүнгүй болно гэсэн гэнлээ.\n\n
Өвгөдийн бошго Удахгүй хоол н байвч идэх хүнгүй хувцас н байвч өмсөх хүнгүй орон гэр н байв ч амьдрах хүнгүй алт мөнгө н байвч эдлэж хэрэглэх хүнгүй болно гэсэн гэнлээ.\n\n