ЗАХИРАМЖ: Хотын дарга хүүхэд гадуур дагуулж явахыг хориглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.01.27/ “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгожээ. 

Олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах талаар захирамжид тодорхой тусгасан байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст тусгайлан үүрэг болгосон байна. 

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.
 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zzzz(202.126.89.68) 2020 оны 01 сарын 28

Гэр оронд нь байлгахаар цахилгааныг нь тасалж дарамтална. Тог цахилгаангүй гэр оронд хоол ундгүй, харах хүнгүй байх нь зөв үү. 20мянган төгрөгний төлөө урьдчилж мэдэгдэлгүйгээр цахилгаан тасална. Лавлах руу нь залгахаар бэлэн байдлаа хангаж айл өрхүүдийн цахилгааныг тасалж бна гэж хариу өгнө. Ямар сонин бэлэн байдал юм, яах ч ёстой юм. Яг үнэндээ үлдэгдэл 20мянган төгрөг нь одоогийн байдлаар алга л даа. ЖДҮ, конвенци, янз бүрийн тендэргүй, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүнд 20к ч заримдаа олдохгүй юм өө.

1  |  0
Top