"Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр /2020.01.28/ 17:45 цагт газардсан Хонконг-Улаанбаатар чиглэлийн “Боинг-763” онгоцоор ирсэн зорчигчид өндөр халуурсан тул онгоцыг цаг гаруйн хугацаанд битүүмжиллээ.
БНХАУ-д суралцдаг, Монгол Улсын иргэн 20-24 насны дөрвөн оюутан нислэгийн үеэр өндөр халуурсан тул онгоцны хойд хэсэгт тусгаарлаж, дээрх нислэгээр ирсэн зорчигчдыг онгоцноос буулгалгүй цаг гаруй хугацаанд саатуулсан.
Улмаар бүх зорчигчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа онгоцноос буулгажээ. Өндөр халуурсан гэх оноштой дөрвөн иргэнийг ХӨСҮТ-д хүргэж, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр албан ёсоор гарна гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 5 )
olon honogiin daraa ilerdeg gsn bizdee
gazar deer ni shuud buud
Гэр бүлийнхээ хүмүүсийг хайрладаг бол болгоомжтой хаоиуцлагатай байх нь зөв шүү. Чиний ард 14 хүн байгаа. Хариуцлага дахин хариуцлага
Яагаад, юуны тулд хорио цээр тогтоогоо вэ? Хүн бүр хариуцлага сахилгатай байгаач! Халдварын сэжигтэй бол байран суурин байгаач. Үр хүүхдээ халдвар авчихх вий гээд орох гарах хөдөлгөөнөө зогсоргоод бүгж ядаж байхад.Харь охноос тахал тээгээд ирж байх гэж. Улс үндэстэн 3 саяулхнаа гэдгээ бод! Хөдөлгөөнөө зогсоогооч. Хорио цээр хаана хэрэгжиж бнаа. Энэ амиа хичээсэн гэж битгий бодоорой! Хаа хаанаа хариуцлагатай байцгаая!
За үүд тогшоод эхэллээ ЯПОН оношлогооны аппарад яаж хариулах болоо?