Үханьд тэмцээнд оролцсон “Дэрэн” клубын хүүхдүүдийн хариу үгүйсгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

БНХАУ-ын Үхань хотод энэ сарын 15-20-ны хооронд зохион байгуулагдсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсаас “Дэрэн” клубын тамирчид оролцсон билээ. 

“Дэрэн” клубынхэн коронавирусийн голомт болох Үхань хотод тэмцээнд оролцсон тул ХӨСҮТ-өөс тамирчин хүүхдүүдийг шинжилгээнд хамруулжээ. 

Энэ талаар өнөөдөр /2020.01.29/ ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлэл хийхдээ “Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн, халуурсан өгүүлэмжтэй 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийснээс 14 хүний шинжилгээ өнөөдрийн байдлаар үгүйсгэгдээд байна. Тухайлбал, Хонконгоос ирсэн зорчигчид, Бээжингээс ирсэн зорчигч болон “Дэрэн” хөлбөмбөгийн клубын хүүхдүүд багтаж байна. Одоо шинжилгээ үргэлжилж байгаа 18 хүн бий. ХӨСҮТ-д 16 хүн, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Норов(182.160.0.208) 2020 оны 01 сарын 29

Новшийн ойлгомжгүй мэдээлэл бүү өгөөч. юу ч ойлгосонгүй гэхээр сэтгэгдлийг устгачидагчинь яаж байна.

1  |  0
хэн (182.160.0.208) 2020 оны 01 сарын 29

Юу ч ойлгосонгүй. сэнжигтэй эсэхийг нь монголоор хэлээд өгөөч

1  |  0
Top