ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар мэдээлэл өгч байна.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Сайн байцгаана уу. Дэлхийн хэмжээнд коронавирусийн дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдрийн /2020.01.30/ байдлаар коронавирусийн 6065 тохиолдол батлагдсан. Нас барсан хүний тоо 132. Халдвартын тархалт БНХАУ-д эрчимтэй нэмэгдэж байна. Арабын нэгдсэн Эмират улсад дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд вирусийн тархалттай холбоотойгоор БНХАУ-д тээвэр зуучлалын журамд гурван ч удаа өөрчлөлт оруулж, хяналт шалгалтыг явуулж байна.
Голомт бүхий бүс нутгаас ирж буй зорчигчдод хилээр орж ирэхэд нь тандалт хийх, хяналт тавих нь өвчнийг хянах, илрүүлэх үр дүнтэй арга гэж үзэж байна.
Хүнээс хүнд халдварлах явдал БНХАУ-аас өөр оронд бүртгэгдсэн тул ДЭМБ-ын Онцгой комисс хуралдахаар боллоо. Японоос Монгол Улс нь коронавирусийг оношлох оношлуур авсныг та бүхэн мэдэж байгаа. Дараагийн сайн мэдээ гэвэл дахин Японоос оношлуур авахаар өнөөдөр захиалгаа өгч байна. Хавьтлын тандалд хийх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй хийж буй бүх эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон бусад салбарын хүмүүстээ талархал илэрхийлье” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өчигдөр дөрвөн иргэн ирж, шинжилгээ өгч шалгуулсан. 24 цагийн дараа буюу өнөөдөр шинжилгээний хариу гарна. Сергей Диордица доктор сая хэллээ. Шинж тэмдэг илэрч буй нөхцөлд яаралтай эмнэлэгт хандан үзүүлэх хэрэгтэй гэж. Томуу өвчний өвчлөл идэвхтэй байгаа энэ үед андуурагдах, оношийг зөв тодорхойлох нь чухал байна. Манай улс ДЭМБ-д хандан коронавирусийг илрүүлэх 2500 - 3000 ширхэг оношлуур авах захиалга өгөөд байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
халдвар судлалын эмч мэрэгжилтэнүүд зөвлөлгөө өгөх нь зөв яамны хэдэн мангар юмнууд худлаа мэдээлэл хийгээд байна
ter onoshluurni vnen yumuu..tv.r uurl yum yariad b.san daa