Д.Нямхүү: Хүмүүстэй хүрэхгүй, гар барихгүй байвал сайн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 28-нд ХӨСҮТ-ийн эмнэлэгт 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн хариу сөрөг гарсан. Харин ХӨСҮТ-д өчигдөр /2020.01.29/ дөрвөн иргэн ирж, шинжилгээ өгч шалгуулсан. 24 цагийн дараа буюу өнөөдөр шинжилгээний хариу гарна. Сергей Диордица доктор сая хэллээ. Шинж тэмдэг илэрч буй нөхцөлд яаралтай эмнэлэгт хандан үзүүлэх хэрэгтэй гэж. Томуу өвчний өвчлөл идэвхтэй байгааг та бүхэн санах хэрэгтэй. Энэ үед андуурагдах, оношийг зөв тодорхойлох нь чухал байна. Томуу өвчний үед урьдчилан сэргийлэх чиглэлд авдаг арга хэмжээтэй коронавирусээс сэргийлэх арга нь адилхан юм. Манай улсыг урьдчилан сэргийлэх чиглэлд маш зөв арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж ДЭМБ үзэж байна.

ДЭМБ-д хандан коронавирусийг илрүүлэх 2500 - 3000  ширхэг оношлуур авах захиалга өгөөд байна. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд шуурхай мэдээлэл хүргэж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байгаад талархаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Нус, цэрээ ил хаяхгүй байх хэрэгтэй байна. Аль болох хүмүүстэй хүрэхгүй, гар барихгүй байвал сайн байна.

Гуравдугаар сарын 2 хүртэл сурагчдыг амраасан. Энэ хугацаанд сайн амарч, дархлаагаа сайжруулаарай гэж чөлөө олгосон гэж ойлгох хэрэгтэй. Аль болох хөдөө очиж, цэвэр агаарт байж, халдвараас сэргийлбэл сайн юм. Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэхгүй, дэлгүүр хоршоогоор их явахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100(79.98.213.82) 2020 оны 01 сарын 31

сексдэж ьолох уу

0  |  0
Иргэн (103.111.68.3) 2020 оны 01 сарын 31

Хатгаа коронавирусаа ялгамаар байна баахан сенсаац тараагаад байлгүй

0  |  0
Top