Төвдийн тохиолдол батлагдсанаар Хятадын бүх мужид халдвар тархлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, коронавирусээр халдварласан хүний тоо 7892 хүрч, 170 хүн нас баржээ.

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах оронд бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдол батлагдсанаар БНХАУ-ын 31 муж, хоёр онцгой захиргааны бүсэд энэ вирусийн халдвар тархлаа. 

Одоогийн байдлаар, 12167 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт 124 өвчтөн бүрэн эдгэрээд байна.

Шинэ мэдээлэл хүргэхэд, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Уханий вирус судлалын хүрээлэнгийн судлаачид шинэ төрлийн коронавирусийг эсийн түвшинд дарангуйлах харьцангуй үр дүнтэй бэлдмэл гаргаж авлаа гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Эрдэмтэд вирусийг үүсгэгч, эх үүсвэрийг судалсны үндсэн дээр вирусийн эсрэг бэлдмэл болон вакциныг гаргаж аваад байгаа бөгөөд өдгөө тэдгээрийг хулгана, сармагчин дээр туршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮНЭН(183.81.171.2) 2020 оны 01 сарын 31

ХЯТАДАД АМЬТАНЫ ХАРААЛ ХҮРСЭН БАЙХ__ ХЯТАДУУДАД БҮХ АМЬТАН ХООЛ БОЛЖ ХАРАГДДАГ ..

1  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 01 сарын 30

Хятадууд тэр вирусыг өөрсдөө гаргасан юм чинь хариуг нь мэдэж байж таараа

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 01

Хятадууд тэр вирусыг өөрсдөө гаргасан юм чинь хариуг нь мэдэж байж таараа

1  |  0
Zochin(88.208.208.236) 2020 оны 01 сарын 30

hyatad odoo hilee haah heregtei sh dee. Delhiin buh ulsuudad taraah geegui l yum bol ooriinhoo hiliig haah heregtei sh dee.

0  |  0
Top