ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдлээ.
Коронавирусийн халдвар цаг тутам нэмэгдэж буй ч коронавирусийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор 9774 тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-аас бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвараар 213 хүн нас барсан.
Онцгой байдлын зөвлөмжийг дүгнэж харвал, ДЭМБ-аас Олон Улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна. Хятадтай хийх худалдаа, жуулчлалд хязгаарлалт тавих хэрэггүй гэж зөвлөсөн. Эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тусламж үзүүлэх хэрэгтэйг онцолсон. Мөн эмчилгээний вакцин гаргаж авах ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг анхааруулаад байна.
Мэдээлэл болгондоо би давтан хэлж байгаа. Худал цуурхал, буруу мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг анхааруулъя.
ВИДЕО:
Сэтгэгдэл ( 1 )
Neg uvduud edegsen hun dahij uvddug uguig sonirhoj bna