Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс нэг өвчтөн маш хүнд, нэг өвчтөн хүндэвтэр байна. Нийт 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ.
Коронавирусийн тархалтын эсрэг Эрээн хотод дараах арга хэмжээг авч, шуурхай зохицуулалт хийн ажиллаж байна.
- ӨМӨЗО руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах,
- Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх,
- Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж, сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх,
- Хүн ам олноор цугладаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,
- Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,
- Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,
- Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөргөдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,
- Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.
Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 5 )
Хилээ хаасан нь маш зүйтэй алхам болсон юм, Ачаа бараа зөөсөн тохиолдолд машины жолоочоос гадна ачсан тэр бараа бүтээгдэхүүний гадна талаас нь ариутгалын бодис цацаж оруулж байвал таарна даа. Өвчтэй хүний хамгийн бохир зүйл бол гар, гараараа л ачаа ачна шүүдлээ.
ee burhan min, hayand irchij yanaa
Zamiin tsagdaagiin tend avtobustai baahan hujaa nar irseen. Ugaasaa orood irsen
Манайд аль хэдийн ороод ирчихсэн байгаан байна даа
Ereenees zunduu hyataduud irsen geed bsan,haldvartai humuus orood irsiim bn l da novsh gej