Рио Тинто: Коронавирус Монгол Улсын зэсийн экспортод сөргөөр нөлөөлнө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

БНХАУ-д коронавирусийн халдвар тархсан нь Монгол Улсын зэсийн баяжмалын экспортыг бууруулна гэж Рио Тинто компаниас мэдээллээ.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор БНХАУ-д зэсийн баяжмалын тээвэрлэлт удааширсан нь ийнхүү сөргөөр нөлөөлж буй аж.

Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятадын дотоодод үүссэн асуудал ийнхүү зэсийн эрэлттэй холбоотой асуудал үүсгэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар вирусийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс нүүрсний тээврийг тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ.

Оюу Толгой компаниас БНХАУ-ын төрийн өмчит Chinalco компанийн мэдлийн Юнанийн зэс компани сар бүр 10 мянга гаруй тонн зэсийн баяжмал авдаг тухай компанийн зүгээс мэдээллээ.

Гэвч коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан Юнань зэс компанийн тээвэрлэлт удаашраад байна.

Эх сурвалж: MiningDotCom

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(142.112.135.137) 2020 оны 02 сарын 14

Одоо бүхнийг өөрсдөө үйлдвэрлэж хийх цаг нь болсон!!!!,,,

0  |  0
Даш(66.181.161.111) 2020 оны 02 сарын 13

Эдийн засаг гэдэг тийм амар зүйл биш манай монгол юуч хийдэггүй улс маш амархан эдийн засаг хамарна лангуу хоосорч эд барааны хомсдол үүссэн шүүдээ

0  |  0
Top