ДЭМБ: Шинж тэмдэггүй коронавирус тээгчид халдваргүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Шинж тэмдэггүй КОВИД-19 халдварласан өвчтөнүүд халдвар тараах нь тун ховор гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мариа Ван Керкхове мэдэгджээ.

Олон улс оронд явуулж буй судалгаанаас үзвэл шинж тэмдэггүй коронавирус тээгчид бусад хүнд халдвар тараах нь туйлын ховор тохиолддог болохыг харуулжээ. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвчлөх, шинж тэмдэг нь хараахан илрээгүй эсвэл түгээмэл бус шинж тэмдэг илрэх тохиолдлыг шинж тэмдэггүй тохиолдолтой андуурах нь элбэг байна гэж тэрбээр онцолжээ. Коронавирусний халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс 2-3 хоногийн өмнө халдвар тараах аюултай болдог байна. Шинж тэмдэггүй өвчилнө гэдэг нь халдвар авч, эдгэрэх хүртэлх бүхий л хугацаанд шинж тэмдэг огт илрэхгүй байхыг хэлдэг аж.

Судалгаанаас үзвэл халдвар авсан хүмүүсийн 50 орчим хувь нь тухайн өвчтөнөөс шинж тэмдэг илрэхээс нь өмнө авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top