Истанбул-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдэх тусгай үүргийн онгоцоор Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 71 иргэний мэдээллийг /2020 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар/ Улсын онцгой комисст хүргүүлсэн.
Онгоцонд суух иргэдийн нэрсийг Улсын онцгой комисс эцэслээд, өчигдөр /2020.07.03/-ны баасан гарагийн байдлаар Швейцараас өндөр настай, эрүүл мэндийн шалтгаантай 4 иргэн, бага насны хүүхэдтэй 4 иргэн, төлбөрийн чадваргүй, байрлах газаргүй болсон 1 оюутныг сонгосон мэдээлэл ирээд байна.
Тус ЭСЯ-наас эдгээр иргэдтэй холбогдож мэдээллийг хүргүүлсэн болно. Буцах хүсэлт гаргасан бүх иргэдийн мэдээллийг УОК-т тогтмол хүргүүлж байгаа бөгөөд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үйлдэх дараагийн тусгай үүргийн онгоцны талаарх мэдээллийг иргэдэд даруй хүргүүлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )