КОВИД-19 | HBO суваг вакцин бүтээх ажил, судалгааны талаар кино хийнэ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Кино урлагийн салбарын томоохон суваг болох HBO суваг коронавирусийн эсрэг вакцин бүтээх ажил, вирусны судалгааг харуулсан бэсрэг цуврал хийхээр болжээ.

Одоогоор уг бэсрэг цувралыг Адам Маккей продьюсер хийхээр төлөвлөж байгаа аж. Бэсрэг цуврал хэдэн ангитай байх, хэзээ дэлгэцэд гарах, хэн, хэн тоглох тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.

Киноны зохиолыг сэтгүүлч Бренан Борреллийн “Эхний оролдлого” нэртэй зохиолоос сэдэвлэхээр болжээ.

Шар хэвлэлүүд Жерард  Батлер, Морган Фрийман нарийг кинонд тоглохоор сонгогдсон гэж мэдээлж байгаа ч эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.


Эх сурвалж: Indiewire

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top