КОВИД-19 | Хятадад халдварын тохиолдол дахин НЭМЭГДЭЖ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад нэг өдөрт халдварын 101 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болсон аж.

Нийт халдварын тохиолдлын 89 нь баруун мужуудад бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 98 нь дотооддоо халдварласан байна.  

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүлийг хамгаалах холбоо болон зөвлөлүүд яаралтай хурал зарлан хуралдуулж авах арга хэмжээгээ боловсруулж байгаа аж.

Тус улсад ийнхүү гурав хоног дарааллан халдварын тохиолдол нэмэгдлээ.

Эх сурвалж: CNN

 

Top