КОВИД-19 эсрэг вакцины боломжит үнийг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

АНУ-ын биотехнологийн “Moderna” компани КОВИД-19 эсрэг вакцины нэг курсийн үнийг 50-60 ам.доллар буюу нэг тун вакцины үнийг 25-30 ам.доллароор тогтоохыг зэхэж байна.

Financial Times” сонинд мэдээлснээр, энэ үнийг АНУ болон хүн амынх нь орлогын түвшин өндөр улс орнуудад санал болгох аж. АНУ-ын “Pfizer” компани Германы “BioNTtech” компани хамтран бүтээсэн вакцины нэг тунг 19.5 ам.доллароор үнэлж, АНУ-ын эрх баригчидтай өнгөрсөн долоо хоногт вакцин нийлүүлэх хэлэлцээр байгуулсан тул дээрх үнэд өөрчлөлт орох магадлал өндөр байна гэж тус сонин онцолжээ.

“Moderna” компанийн вакцины төслийг АНУ-ын Холбооны Засгийн газар дэмжиж, 500 сая ам.долларын санхүүжилт олгосон ба олон тооны хүмүүсийн хамруулсан туршилт хийх анхны вакцинуудын нэгээр сонгоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(139.5.218.11) 2020 оны 07 сарын 29

dor hayaj 100 dollar za tegeed 200 bol enuuhend udahgui homosdood irevel 500-1000,10000000000

0  |  0
Top