Умард Солонгост 1211 хүнийг шинжилгээнд хамруулахад нэг ч тохиолдол илрээгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Одоогоор тус улсад бүх шатны боловсролын байгууллагууд зуны амралттай байна. Харин зуны амралтыг үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг намын аппарат шийдэх аж.
Хэдийгээр халдварын тохиолдол илрээгүй ч сэжигтэй тохиолдол илэрсэн 696 хүнийг тусгаарлажээ. Тусгаарлагдсан иргэдийн дийлэнх нь Хятадтай хиллэдэг баруун эргийн Нампо боомт орчмын иргэд аж.
Умард Солонгост эрүүл мэндийн 15 лабораторид коронавирусний шинжилгээ авч байгаа юм.
Тус улсын үйлчилгээний бүх газрууд иргэдийн халууныг хэмжиж, гар ариутгагчаар үйлчилж буй бөгөөд телевиз, радио, ухуулах хуудсаар коронавирусний халдвараас сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: CNN