АНУ-д коронавирусний халдвар авсан анхны нохой КОВИД-19 онош тавьснаас хойш нэг сарын дараа үхжээ.
“National Geographic” сэтгүүлд мэдээлснээр, немц овчарк үүлдрийн Бадди нохойд өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур амьсгал нь дутагдах шинж тэмдэг илэрч байсан бөгөөд зургаадугаар сарын эхээр АНУ-ын хөдөө аж ахуйн яамны Амьтан, ургамлын эрүүл мэндийг хянах алба түүнээс коронавирус илэрсэн тухай мэдээлж байсан юм.
Үүнээс гадна Баддигаас хорт хавдар илэрсэн байна. Энэ өвчин нь нохойн дархлааны тогтолцоог сулруулж, коронавирусээр халдварлахад нөлөөлсөн эсэх эсвэл халдвар нь хорт хавдар үүсэхэд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд энэ хоёр өвчин давхацсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
АНУ-д бар, арслан, муур зэрэг амьтдаас коронавирусний халдвар мөн илэрсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
АНУ угаасаа сэжгийн п..нууд.