КОВИД-19 | Британи иргэдэд эсрэг биет үүссэнийг судалгаагаар тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

Их Британийн Оксфордын их сургуулийн Судалгааны хүрээлэн 17.7 мянган хүнийг эсрэг биетийн шинжилгээнд хамруулахад 7.1 хувьд нь эсрэг биет үүссэнийг тогтоожээ.

Уг шинжилгээ, судалгааг тав болон зургаадугаар сард хийсэн аж.

Ихэвчлэн 30-аас доош насны залууст эсрэг биет үүссэн бол 60-аас дээш насны өндөр настнууд маш бага хувийг эзэлж байна.

Их Британий даяар үүнээс ч их буюу 500 мянган хүнийг хамарсан эсрэг биетийн судалгааг хийж буй бөгөөд судалгааны дүн ирэх сарын дундуур бэлэн болох аж.

Оксфордын их сургууль дээрх судалгааг цаашид ч үргэлжлүүлэх юм байна.

Эх сурвалж:CNN

Top