КОВИД-19 | Японд гурав дахь өдрөө дараалж халдварын тохиолдол нэмэгдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

Япон улсад нэг хоногт халдварын 1579 тохиодол нэмэгдэж, таван хүн эндсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр гурав хоног дараалж халдварын тохиолдол 1000-аас давлаа.

Үүнээс нийслэл Токио хотод өчигдөр буюу баасан гарагт 463 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Япон улсад одоогийнб айдлаар халдварын 36.5 мянган тохиолдол бүртгэгдэж 1024 хүн эндээд байна.


Эх сурвалж: Japan Times

 

Top