Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Амит Шах коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр тогтоогджээ.
Эмч нарын зөвлөмжийн дагуу түүнийг Дели хотын эмнэлэгт тусгаарласан байна.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шинж тэмдэггүй байдлаар халдварласан байж болзошгүй аж.
Хамгийн сүүлд тэрээр долоодугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайд Нарендра Модитой уулзжээ. Тиймээс Ерөнхий сайдыг шинжилгээнд хамруулсан байна.
Эх сурвалж: BBC