Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусээр халдварласнаас хойш түүний кабинетийн найман сайд коронавирусээр халдварлалаа.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга бөгөөд сайд Хорхе Оливьера коронавирусээр оношлогдсон байна.
Түүний биеийн байдал тогтвортой шинж тэмдгийг бууруулах эмчилгээ хийж байгаа аж.
Хэдийгээр кабинетийн сайд нар олноороо коронавирусээр халдварласан ч зайнаас видео хурал хийж Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах юм байна.
Түүнчлэн Бразилын Ерөнхийлөгчийн ажлын албаны 178 ажилтнаас коронавирус илэрсэн нь нийтийн анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: CNN