КОВИД-19 | Өмнөд Солонгос 10 мянган оношлуур Умардад илгээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагууд нэгдэн буяны аян өрнүүлж улмаар 10 мянган оношлуур бүрдүүлэн Умард Солонгост илгээхээр болжээ.

Дээрх оношлуурыг Солонгосын хойгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төв тараах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Түүнчлэн хүний биеийн халуун хэмжих дүрс бичлэгийн 20 төхөөрөмж нийлүүлэх аж.  Тусламжийн хэрэгслүүд нийлээд нэг сая ам.долларын өртөгтэй болж буй ажээ.

Умард Солонгост коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч одоогоор коронавирусний тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна.

 

Эх сурвалж: CNN

 

Top