Коронавирусний халдварын талаарх лавлагаа, мэдээллийн 119 дугаарын утсанд 24 цагийн хугацаанд 110 дуудлага ирж, шуурхай аппликэйшнээр хүмүүс эмнэлзүйн зөвлөгөө авч байгаа аж. Мөн СЭМҮТ рүү хүмүүс утасдаж, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөмж зөвлөгөө авсаар байна.
ХӨСҮТ-ийн болон Драхан-Уул аймгийн вирус судлалын төвд 592 хүнд шижилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Долоодугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар, энэ сарын 8-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эмч ажилчид зэрэг нийт 23 хүн Дархан, Сэлэнгэд тусгаарлагдсан байснаас мөн коронавирус илрээгүй аж.
Өнөөдөр \2020.08.09\ гурван хүн эдгэрч сувилалд шилжиж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан 293 тохиолдлоос 263 нь эдгэрлээ. Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа юм. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.
Үүрээр Франкфуртаас 260 хүнтэй ирсэн онгоцноос тусгаарлагдсан хүн байхгүй. Энэ долоо хоногийн сорьцуудад коронавирусний халдвар илрээгүй талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )