АНУ-ын Хүүхдийн эмнэлгүүдийн холбооны судалгаагаар тус улсад өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 97 мнган хүүхэд вирусээр халдварласан тухай мэдээллээ.
Тийм учраас АНУ-ын Боловсролын яаманд судалгааны тайлан боловсруулж, улмаар нэгдсэн дүн мэдээлэл хүргэхээр болоод байна.
Учир нь АНУ-ын муж бүрд ялгамжтайгаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлээд байгаа билээ.
АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийн судалгаагаар таваас доош насны хүүхдүүд халдвар халдахдаа илүү хүнд байгаа аж.
Түүнчлэн тавдугаар сараас хойш АНУ даяар 86 хүүхэд эндсэн байна.
Эх сурвалж: CNN