БНХАУ-д өчигдөр /2020.08.11/ коронавирусний 44 шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнээс 13 нь дотоодод, 31 нь зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол эзэлж буй аж.
Дотоодод халдвар тархсан 13 тохиолдол бүгд Шинжаан Уйгарын өөртөө засах оронд бүртгэгджээ.
Хятадад тархсан халдварын дийлэнх нь шинж тэмдэггүй халдвар эзэлж байгааг судлаачдын зүгээс анхаарууллаа.
Коронавируст цар тахал дэлхий даяар тархаж эхэлснээс хойш БНХАУ-д нийт 84.7 мянган тохиолдол бүртгэгдсэн тухай Үндэсний эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: CNN