Монголын Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйг хүлээн авч уулзах үеэр ДЭМБ-аас БНХАУ-ын вакциныг зөвшөөрвөл Монголын талд хамгийн түрүүнд нийлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
БНХАУ-ын зүгээс коронавируст цар тахлын эрчимжилтийг бууруулах зорилгоор бүтээж буй вакцины ажил амжилттай байгааг онцолсон юм.
Хөрш улсын найрсаг харилцааны шугамаар хамгийн түрүүнд вакцин нийлүүлнэ гэдгээ уулзалтын үеэр иэлрхийлжээ.
Түүнчлэн коронавируст цар тахалтай тэмцэж буй үйлсэд зориулж N95 төрлийн 100 мянган амны хаалт хандивлаж буйгаа дуулгалаа.