Австрали даяар коронавирусний тохиолдол буурахгүй, зарим хотод нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас хот хооронд зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.
Ялангуяа тус улсын Викториа мужийн Мельбурн хотод коронавирусний тохиолдол хурдтай нэмэгдэж байгаа юм.
Викториа мужийн захиргааны мэдээллээр өчигдөр тус мужид 321 шинэ тохиолдол бүртгэгдэж 19 хүн энджээ.
Харин Нью Саут Уэльс мужид 22 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Ингэснээр тус мужид дөрөвдүгээр сараас хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тохиолдол болсон юм.
Эх сурвалж: CNN