Чехээс иргэдээ татаж авахад Олон улсын шилжилт хөдөлгөөний холбоо дэмжлэг үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Өчигдөр (2020.08.11) Чехээс ирсэн 185 иргэнийг татаж авах асуудалд Олон улсын шилжилт хөдөлгөөний холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Зөвхөн зардал даагаад зогсохгүй тусгаарлах байрны зардлыг ч дээрх холбооноос гаргасан байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр өглөө Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 249 иргэн эх орондоо ирсэн юм.

Хэдийгээр Чех өөрийн онгоцоор нислэг үйлдэх байсан ч МИАТ нислэг үйлдэх боломжтой талаар хүсэлт илгээж, МИАТ компани өөрийн нислэгээ үйлдсэн билээ.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Истамбул дахь салбараараа дамжуулан тэнд амьдарч буй иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.

Засгийн газар хооронд шилжилт хөдөлгөөний асуудлыг зохион байгуулах, энэ талын зөвлөгөө өгөх зорилго чиглэлтэй Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуллагад манай улс 2008 онд гишүүнээр элсэн орсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top