Франц улсад өчигдөр коронавирусний 2524 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Францын Засгийн газар коронавируст цар тахлын үеэр мөрдөж байсан дэглэмийг сулруулснаас хойш тав хоногийн хугацаанд халдварын тохиолдол тасралтгүй өссөөр байна.
Өчигдөр 2.5 мянган хүн шинээр халдвар авсан нь тавдугаар сарын 06-наас хойшхи хамгийн их үзүүлэлт юм.
Одоогоор Францын Засгийн газар дэглэмээ чангатгах эсэх нь тодорхой болоогүй ч тус улсын Ерөнхий сайд Жеан Кастье “Бид буруу бодлого баримтлаад байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр тус улсад коронавирусний батлагдсан 244.08 мянган хүн байгаагаас 30.3 мянган хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: CNN