Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээллийн үеэр дэлхий даяар 800 гаруй сая хүүхэд сургуулийн орчинд гараа угаах боломжгүй нөхцөлд байгааг анхаарууллаа.
Энэ нь коронавируст цар тахлын үед халдвар тархах эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа аж.
“Дэлхий даяар 60 гаруй улсад хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна. Учир нь сургуулийн орчинд усны сүлжээнд холбогдоогүй, гараа угааж хэвшээгүй, ариутгах бодис байхгүй гэх шалтгаанаар дөрвөн хүүхэд тутмын гурав нь гараа угаах хэвшилгүй байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурджээ.
Дээрх 800 гаруй сая хүүхдийн тэн хагас нь Сахарын цөл орчмын Африк тивийн улсууд эзэлж байна. Сахарын цөлийн бүс орчимд ундны ус хомс байдаг нь ийнхүү нөлөөлжээ.
Түүнчлэн дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 350 гаруй сая сургууль гар ариутгах хэрэгсэлгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Тиймээс дэлхийн улс орнууд боловсролын байгууллагуудыг усны шугам сүлжээтэй холбогдох, гараа угаах хэвшлийг сурталчлахыг ДЭМБ-аас уриаллаа.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 3 )
Surguuliin noxtsold garaa ugaax bolomjgyi noxtsold amidardarch baigaa afrikiin ulsuudad xamaaraltai medeelel baina.Eryyl axuich emnelegiin mergejilteniixee xuvid bodit medeelliig ard tymendee xyrgej bai gej xelmeer baina.Mongol uls gadnaas ix nayadaar yarigdax mongon tuslamjiig iim zyild l zartsuul gej avsan baigaa,gar ariutgagch bolood savangaar mongoliin surguuliud dutagdaxgyi baix gej naidaj baina.
Монголыг африктай харьцуулсан юм алга байна энэ мэдээнд. Олон юм онколдож байхаар монгол хэлээрээ мэдээ уншаад ойлгодог бол
Iimerxyy alia medeelel bichixeesee omno sain bodmoor yum daa !12 oos deesh nasnii byx xyyxdyyd bie daaj mask zyyj garaa ugaaj chadna.Tedend eryyl axuich emch nar 1 udaa zovlogoo ogoxod l xangalttai.Mongoliin byx surguuliudad garaa ugaax ugaaltuur bii.Baga angiin xyyxdyydiig l anxaarch ajillax estoi !Als xol baigaa garaa ugaax baitugai uux us oldoxgyi afrikiin ulstai mongoloo xaritsuulax yamar xereg baina !!!