ОХУ-ын хөгжүүлж буй “Спутник V” вакциныг Филиппин улс ирэх аравдугаар сараас клининикийн туршилтад оруулна гэдгээ албан ёсоор зарлалаа.
Клиникийн туршилтаар үр дүнтэй эсэх нь тогтоогдвол вакцинжуулалтыг даруй эхлэхээр тооцжээ.
Клиникийн туршилт 2020 оны аравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл гурван үе шаттай үргэлжлэх юм байна.
Гурван үе шаттай клиникийн туршилтын үр дүнгээс шалтгаалж Филиппин улс вакцины товлолыг тогтоох аж.
Вакцин хөгжүүлэх ажлыг эхлүүлж тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өөр дээрээ туршилт хийхээр болсон юм.
Өнгөрөгч мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Гамалея” хүрээлэнгийн хөгжүүлсэн вакциныг бүртгэснээр ийнхүү дэлхийд анхны тохиолдол болсон билээ.
ОХУ-ын Russia Today агентлагийн мэдээлснээс харвал дэлхийн 50 гаруй улс уг вакциныг турших урьдчилсан захиалга өгсөн байна.
Эх сурвалж: CNN