Францын шигшээ болон Пари Сен Жермен клубийн тоглогч Килиан Мбаппе коронавирусээр халдварласан тухай мэдээллээ.
Тэрээр Францын шигшээ багийн хамтаар Үндэстнүүдийн лигийн тоглолтод оролцож байхдаа ийнхүү халдварласан байна.
Өдгөө 21 настай түүнийг тусгаарлаж эмчилгээ хийж эхэлжээ. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байна.
Ингэснээр түүний харьяалагддаг Пари Сен Жермен клубийн зургаан тоглогчоос халдвар илэрчээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )