Коронавирус туссан Жан Беленюк яаж эдгэрэхийг тамирчдад заана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, Европын 3 удаагийн аварга, Украины парламентын гишүүн  Жан Беленюк шинэ төрлийн коронавирусний халдвар авчээ.

Жан олон нийтийн сүлжээнд “Шинжилгээний хариу эерэг гарсан тул хоёр дахь өдрөө тусгаарлалтад байна. Гэхдээ би айхгүй байна. Шинжилгээний хариу гарахаас өмнө би халдвар авснаа мэдэж байлаа. Хаана авснаа ч таамаглаж байна. Эмчилгээ хэрхэн явагдаж байгааг та бүхэнд байнга мэдээлж байх болно” гэж мэдээлжээ.

Жан Беленюк жирийн мэдээлэл өгөхөөс гадна блог хөтөлж, тамирчин хүн коронавируснээс хэрхэн хамгаалах, туссан бол яаж эдгэрэх талаар хэрэгтэй зөвлөгөө өгөх гэнэ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top