Олимпын аварга Ягудин: Вакцинаа гадаад оронд өгөлгүй өөрсдөө хэрэглэе

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

ОХУ-д коронавирусний халдвар намжихгүй хүндэрч байгаа тул Москва зэрэг зарим том хотод хөл хорио хэсэгчлэн авсаар байгаа билээ.
 

Уран гулгалтын олимпын аварга ОХУ-ын Алексей Ягудин энэ талаар “Мэдээнээс үзэхэд манай оронд коронавирусний эсрэг вакцин гарсан юм байна. Тэр вакцинаасаа олон мянган ширхгийг гадаад орнуудад өгөх гэнэ. Яагаад? Манай орос ард түмнээ вакцинжуулал даа. Одоо болтол бид кафе, театрт очиж чадахгүй, хаа сайгүй хөл хорио байна. Хүмүүс гэртээ хорионд суугаад байвал эдийн засаг сүйрнэ гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Тэгвэл яагаад вакцинаа гадаад орнуудад өгөх гээд байгаа юм? Эх орондоо ашиглах ёстой. Цар тахлын хоёр, гурав дахь давалгаанаас өмнө өмнө дархлаажуулал даа. Ойлгохгүй юм. Вакцинаа гадаадад өгчихлөө. Дараа нь халдвар нэмэгдлээ, бүгд гэрийн хорионд ор гэх юм байна л даа. Тэгэхээр коронавирус: бүгд гэртээ нуугдчихаж, би ч гэсэн харья гэх юм болов уу? Солиорол. Коронавирус анх гарч байхад ямар ч мэдээлэл, мэдлэггүй байсан эрүүлийг хамгаалах систем муу ажиллаж байсан. Тэгвэл одоо жирийн иргэн бид хүртэл энэ вирусыг мэддэг боллоо. Харин яагаад эмнэлгүүд нь одоо болтол коронавируст өвдөг сөхөрсөн хэвээр байгаа юм бэ? Хоёр долоо хоног гэрт нь хорилоо. Дараа нь бүгд дахиад л зугаалж эхлэхээр ахиад л халдвар нэмэгдэнэ” гэж ярьжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top