Английн Ливерпуль багт шинэ төрлийн коронавирус голомтлон гарсан байж магадгүй болжээ. Тус багийн болон Швейцарын шигшээ багийн хагас хамгаалагч Жердан Шакири халдвар авсан нь тогтоогдлоо. Түүнийг шигшээ багаас тусгаарласан бөгөөд Ливерпуль багт байхдаа халдвар авсан байх гэж шалгаж байгаа гэнэ.
Шакири Ливерпулийн халдвар авсан 4 дэх тоглогч болж байгаа юм. Түүнээс өмнө Костас Цимикас, Тиаго Алькантара, Садьо Мане нар коронавирусний халдвар авч тусгаарлагдаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )