Италийн хөлбөмбөгийн Сери А лигийн ерөнхийлөгч Паоло Даль Пино коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо гэж La Repubblica мэдээллээ.
Паоло Даль Пино гэртээ тусгаарлагдсан бөгөөд халдварын шинж тэмдэг байхгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгч энэ сарын 5-нд Италийн Спортын сайд Винченцо Спадафоротой уулзалт хийсэн. Хэдийгээр шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч Спадафоро өөрөө гэрийн хорионд орох шийдвэр гаргасан байна.
Сери А лигийн “Женоа” багт халдвар голомтлон гарч, 14 тоглогч халдвартай нь илэрч, эмчилгээнд орсон. Тиймээс Италийн ЭМЯ-ны дэд сайд Сандра Зампа саяхан энэ улирлын тоглолтыг зогсоохыг шаардсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )