ОХУ-ын боксчин Михаил Алоян шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Алоян энэ сарын 15-нд Колумбын Пабло Каррильотой тулалдах ёстой байсан ч тулааныг хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, 32 настай Алоян мэргэжлийн рингэнд тав ялж, нэг ялагдаад байгаа бөгөөд WBA Gold-ийн хөнгөн жингийн бүсийг эзэмшдэг.
Сэтгэгдэл ( 0 )