Энэ сарын 23-нд эхлэх жүдо бөхийн Будапештийн "Их Дуулга" тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан Израилын жүдоч Барух Шмаилов коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.
Өчигдөр Израилын баг Унгар нисэхээсээ өмнө хийсэн шинжилгээгээр түүний хариу эерэг гарсан бөгөөд бэлтгэл хангагч хоёр бөхийн хамт тусгаарлагджээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан захирамжийн дагуу тамирчид эх орноосоо нисэхийн өмнө шинжилгээ хийлгээд, Унгарт буусны дараа болон жин үзэхийн өмнө мөн дахин шинжилгээ хийлгэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Enetei barildah hvn oldoh bolov uu. Sejigleed svid boloh vii dee