БНАСАУ-ын Гадаад хэргийн яам гаднын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад Хятадын зүгээс шороон шуурга ойртон ирж байгаа тухай сэрэмжлүүлж, шороон шуургаар дамжин коронавирус орж ирж болзошгүй тухай анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан дипломат корпусын ажилтнуудад пүрэв гарагт /2020.10.22/ гэрээсээ гарахгүй байх, цонхоо сайтар хаах зөвлөмж хүргүүлжээ.
Хойд Солонгосын албан ёсны мэдээллээр, коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг тохиолдуулан болсон баярын жагсаалын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, улс орноо халдвараас хамгаалж чадсан ард иргэддээ талархал илэрхийлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Yu vee. Shuurgand virus guai teseed niseed solongost ochloo yu. Arai ineedtei bish vv
Aaimhaa zolignuud shivdee uul haraagui hormoi shuuv gegcheer