Өмнөд Солонгосын алдартай кино найруулагч Ким Ги-дог өнөөдөр Латвид коронавирусний халдварын улмаас нас баржээ.
Латви улсын Delfi порталд бичсэнээр найруулагч Ким 11 дүгээр сарын 20-нд Латвид ирж, байнга оршин суух эрх авахаар хөөцөлдөж байсан гэнэ. 12 дугаар сарын 5-наас бие нь муудаж, эмнэлэгт эмчлүүлж байжээ.
ОХУ-ын найруулагч Виталий Манский “Ким найруулагчийн охин албан ёсны мэдээлэл хийх болно. Охин нь одоо БНСУ-д байгаа. Алдарт найруулагч 12 дугаар сарын 11-ний 01.20 цагт COVID-19-оор нас барсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Харин Латви дахь БНСУ-ын ЭСЯ ямар нэг мэдээлэл хийгээгүй бол тус улсын ГХЯ мэдээллийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ХОХЬЧИН МУУ БААС ХЭД ХЭДЭН ОХИДУУДЫГ ЖҮЖИГЧИН БОЛГОНО ГЭЖ ХҮЧИН ХИЙСЭН НӨХӨР БУРХАН БАЙДАГ Л ЮМ БН. ME TOO АЯНААР ТЭР ОХИДУУД ИЛ ГЭРЖ ХЭЛСЭН БАЙСАН